Гадаад пасспорт авах нь

mongolianpassportphotomongolianpassport

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэсТус хэлтэс Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” болон холбогдох тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад шуурхай чирэгдэлгүй хүргэх, зөрчилгүй баримт бичгийг иргэдэд олгох, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилт тавин
1. Үндэсний энгийн гадаад паспорт олгох
2. Хүүхдийн хавсралт үнэмлэх олгох
3. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
4. Гадаад паспортын талаарх лавлагааг иргэн, хууль хяналтын байгууллагад олгох үйлчилгээг үзүүлдэг.
Тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
• Засгийн газрын тогтоол, шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал болон дээд байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах:
• Холбогдох хууль тогтоомж заавар, журмыг баримтлан гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг иргэдэд олгох:
• Үндэсний гадаад паспортыг иргэнд олгосон тухай мэдээллийн санг бүрдүүлэх, баримтаар архивын нэгж, санг бүрдүүлэх:
• Иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүртээмжтэй, соёлтой, төрийн мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх:
• Газрын удирдлагад мэргэшлийн өндөр түвшинд судалж боловсруулсан санал зөвлөгөө өгч, шийдвэр гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлэх:
• Иргэн, холбогдох байгууллагад гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг олгосон тухай лавлагаа, тодорхойлолт гарган өгөх:
• Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон, аймгийн иргэний бүртгэлийн албаны ажилтан нарт мэргэшлийн зөвлөгөө өгөх, шууд харилцах ажлыг шуурхай зохион байгуулах:
• Үйл ажиллагаандаа мөрдвөл зохих технологийн шинжтэй дүрэм, журам, заавар боловсруулан батлуулах, мөрдөх,
• Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, хариуцсан чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөх, шаардлагатай сурталчилгааг хийх:
• Гадаадад зорчих баримт бичгийн талаар эрх зүйн чиглэлээр иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа явуулах:
• Төрийн үйлчилгээг хэвийн тогтвортой байлгах үүднээс гадаад паспортын нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтыг тооцож, нөөцийн байдлыг удирдлагад танилцуулах, үнэт цаасны нөөцийн хадгалалт, хамгаалалтын технологи мөрдөгдөж байгаа эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байна.

 

Хаяг байршилЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Утас : 1890 /энгийн утасны тарифаар/
Факс : 976-11-320083
И-мэйл хаяг : Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб сайт : http://www.registrationmongolia.com www.burtgel.mn

 

Цээж зурагт тавигдах шаардлагууд1. Зургийн 3.5*4.5см-ийн хэмжээтэй цагаан фон дээр авахуулна.
2. Нүүрний өндөр 23-36 мм байна.
3. Хэвлэмэл зураг нь барзгаргүй, жигд өнгөтэй байна.
4. Цээж зургийг сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх ба зурагнаас татаагүй байна.
5. Зурагт авахуулж буй хүн камерруу эгц харсан байна.
6. Зурагт авахуулж буй хүний дух, чих ил гарсан байна.
7. Паспортын зургийн өнгө тод, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй байна.
8. Зураг авахуулах үедээ малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй байна.
9. Фото зургийн цаас болон өнгөний ялгарал, тодрол нь шаардлага хангахуйц байна.
10. Зураг авахуулж буй хүний эгэмнээс доош хэсгийг зурагт оруулахгүйгээр зургийг авсан байна.

 

Гадаад паспорт шинээр авах1. Иргэний үнэмлэх
2. Цээж зураг 3 хувь /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5Х4.5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй /
3. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
4. “Голомт”банкны 4-р тооцооны төвийн 1401001093 дансанд доорхи төлбөрийг тушаана.
Гадаад паспортын үнэ: 1 жил 22500 төг , 5 жил 32500 төг
Яаралтай үйлчилгээний хураамж 10000төг /ажлын 3 өдрийн дараа / Энгийн үйлчилгээгээр гадаад паспортыг ажлын 10 өдрийн дараа олгоно.
Дээрхи бүх материалыг бүрдүүлсэний дараа УБЕГ-ын III байрны 1-8 дугаартай цонхон дахь улсын бүртгэгч нарт хандана. Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.

 

Гадаад паспорт дахин авах1. Иргэний үнэмлэх
2. Цээж зураг 3 хувь /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5Х4.5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, нүдний шилгүй, эгц урагшаа харсан , чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй /
3. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
4. “Голомт” банкны 4-р тооцооны төвийн 1401001093 дансанд доорхи төлбөрийг тушаана.
Гадаад паспортын үнэ:
1 жил 22500 төг
5 жил 32500 төг
Яаралтай үйлчилгээний хураамж 10000төг /ажлын 3 өдрийн дараа /
Энгийн үйлчилгээгээр гадаад паспортыг ажлын 10 өдрийн дараа олгоно.
5. Өмнө авсан гадаад паспортыг хүчингүй болгуулахаар УБЕГ-ын III -р байрны 11 дугаартай цонхон дахь Бүртгэлийн хяналтын улсын байцаагчид хандана.
Дээрхи бүх материалыг бүрдүүлсэний дараа УБЕГ-ын III байрны 1-8 дугаартай цонхон дахь улсын бүртгэгч нарт хандана.

 

Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах1. Иргэний үнэмлэх
2. Гадаад паспорт авах мэдүүлэгийг бөглөх
3. “Голомт” банкны 4-р тооцооны төвийн 1401001093 дансад доорхи төлбөрийг тушаана.
Гадаад паспортын сунгалтын үнэ:1 жил 4500 төг 2 жил 6500 төг 3 жил 8500 төг 4 жил 10500 төг 5 жил 12500 төг
4. Сунгалтыг ажлын 8 цагийн дараа олгоно.
5. Гадаад паспортын хүчинтэй хугацааг 2 удаа сунгана.
6. Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.
Дээрхи бүх материалыг бүрдүүлсний дараа УБЕГ-ын III байрны 12-13 дугаартай цонхон дахь улсын бүртгэгч нарт хандана.

 

Хүүхдэд гадаад паспорт, авах1. Эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт /асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон сум,, дүүргийн Засаг даргын захирамж,Шүүхийн шийдвэр/ 5-аас дээш насны хүүхдийг өөрийн биеэр байлцуулна/
2. Хүүхдийн төрсний гэрчилгээ
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/ зургийг тамга дарж, баталгаажуулсан /шаардлагатай бол зураг бүхий бусад баримт/ хуулбарыг хавсаргах.
4. Цээж зураг 3 хувь хувь /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5Х4.5 хэмжээтэй /
5. Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
6. “Голомт” банкны 4-р тооцооны төвийн 1401001093 дансад доорхи төлбөрийг тушаана.
гадаад паспортын үнэ:
1 жил 22500 төг
5 жил 32500 төг
Яаралтай үйлчилгээний хураамж 10000төг /ажлын 3 өдрийн дараа /Энгийн үйлчилгээгээр гадаад паспортыг ажлын 10 өдрийн дараа олгоно.

 

Share
Та энд байна: Нүүр ОУВҮТ мэдээлэл Гадаад пасспорт авах нь